Өшөө
Эргэн тойрон би харанхуй. Бид
хоёрын асаасан бяцхан тvvдгийн дєл vе vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн
хєєж хааш хаашаа арваад алхам хэртэй ухарснаа дєл намжихад єнєєх харанхуй
хэдхэн алхамд тулан ирэх бєлгєє. Тушиж
холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа тєдхєн харанхуйд
залгигдах мэт vзэгдэхгvй болно.
Євєн Зэмбээ хааяа нэг шаваг,
тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай
vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дєл
буурахад дахиад л vрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй
болох ажээ.
Би тvvдгийн нєгєє талд тохмоо
дэвсэж хажуулдан хэвтээд євгєний vе vе хувирах царайг ажиглан "тvvдгийн
дэргэд" гэдэг зураг зурахсан гэж бодож байлаа. Зэмбээ гуай бууны сvмбэний
vзvvрт хатган шарж болгосон махаа мойног бvдvvн хуруугаараа чимхэн мулталж
хавтгай чулуун дээр тавин тос шvvс болсон эрхий долоовроо долоогоод дахин
нэгийг хатган шарж суув. Намар эртний шєнє дулаахан. Гандаж байгаа агь, таанын
vнэр хурц анхилам, шєнийн намхан тэнгэрт тvм буман одод яралзаж "эр хvний
жаргал эзгvй хээр" гэсэн vг сэтгэлд орж ирнэ. Хааяа нэг хээрийн шувууны
бvдэгхэн дуу, морьдын тургих, шарж байгаа махны сажигнахаас єєр чимээгvй. Бид
хоёр ч эзгvй хээр хэд хоногийн ярих юмаа дуусгасан улсын ёсоор дуугаралгvй,
євгєн махаа шарж, би бодолдоо автан хэвтсэн юм. Говийн хужир тойром загийн
шугуй, хялганат тал бутат хєндий, хадат ааргаар бид хоёр гурав хоног тэнэв. Би
хэмээх нэгэн бол Уран зургийн дээд сургуулийн ангийн оюутан "Их говийн
vзэсгэлэн" гэдэг байгалийн цуврал зураг зурж диплом хамгаалах санаатай энэ
нутагт ирж ил цагаан сэтгэлтэй, элдэв сониуч зангvй Зэмбээ гэдэг євгєнийг
дагуулан гарсан юм. Єдєрт хэд хэдэн судалбар, таталбар хийдэг байв. Євгєн миний
зурахыг эхэндээ их л сонирхон хардаг байсан бол сvvлдээ нэг их тоохоо болив.
Єчигдєр нэг тойрмын захад хэдэн алдуул тэмээ зогсож байгааг зурж суутал миний
зурсныг байж байгаатай нь ээлжлэн харж харж,
-Хvv минь чи жижигхэн цонхоор
нь нэг шагайж vзээд л товч дарахад алив юм байгаа л янзаараа єнгє зvстэйгээ
хvртэл гараад ирдэг нэг авраадтай (аппарат) болооч. Тэгвэл ингэж зогсохгvйсэн
дээ. Тийм авраадийг би шинжилгээнийхэнд газарчилж яваад vзсэн юм. Миний зургийг
хvртэл татаж єгсєн гэж билээ.
-Миний зураг тэр аппаратны
зурагнаас дутуу байна уу гэж тоглоом болгон асуусанд
Євгєн сахлаа илэн нvдээ
онийлгон намайг харж байгаад
-Чи сайн л зурах юм. Гэхдээ
удаан. Бас зураг чинь цаад юмтайгаа нэг их адилхан болохгvй байна шvv дээ гэж
чин vнэнээсээ хэлэв. Юмыг яг л байгаагаар нь vзэж, vнэлж сурсан євгєнд би гэрэл
зураг, уран зургийн ялгааг ойлгуулах гэж махран оролдсон боловч амжилт
олсонгvй. Євгєн єєрийнхєєрєє зvтгэж:
-Байгаа юм байгаагаараа л
дээр. Жишээ нь энэ тойрмыг vгvй болгочихвол Бор тойрмын булан гэдэг нэр бас л
vгvй болно биз дээ гэсэн билээ.
Зэмбээ гуай махаа шарж
дуусаад
-За хєє идээд бай. Би ч vнэрт
нь цадчих шиг болов байна гэж эрхий долоовор хёроо долоогоод, тvрvvн буцалгасан
хар саахуутай цайгаа ойртуулан модон тагшаа гаргалаа. Би шарсан мах амтархан
зажилж, халуун хар цай балгаж суутал аа-а-а уу-у-у гэсэн нэгэн уянгалсан зэвvvн
дуу сонсогдов.
Євгєнийг ажвал чулуун дээр
тавьсан мах огтолж байсан чигээрээ хєдєлгєєнгvй болоод гэлжийн чагнаж байна.
Дахиад л аа-а-а уу-у-у гэнэ.
-Чоно уу даа гэсэнд євгєн
гэнэт амилах мэт хєдлєн, огтолсон махаа ам руугаа хийгээд шар шар зажлангуутаа
-Нг... тийм байна гэж
хvнгэнэв. Морьд маань тургилан, говийн хайрга чулуу шажигнуулах нь мєн л
уянгалсан зэвvvн авиаг сонсон сэрэмжилж байгаа ажээ. Євгєн галын дєл ширтэн,
чонын улианыг чагнан байснаа
-Доригийн сvнс... гэж
шивнэлээ.
-Юy... юу гэнээ гэж сонирхон
асуувал "би юу хэлчихэв ээ" гэсэн мэт над руу гайхан харснаа
-Аан... дэмий юм гээд
царайгаа барайлгав.
Зэмбээ гуайн амнаас
санаандгvй унасан хоёр vг миний дотрыг маажиж гарлаа.
-Энэ хойд хадат ааргийг дээр
vед Шээзгий толгод гэдэг байсан юм. Нээрээ ч холоос харахад чандманилан
хємєрсєн гурван шээзгий шиг харагддаг юм л даа. Доригийн толгод нэртэй болоод
удлаа. Жижиг мєртлєє хад чулуу ихтэй. Орчихсон ямаа олддоггvй байсан газар...
дундаа нэргvй жаахан задгай устай байлаа. Одоо ч чонын шанд гэдэг болоо шив.
Айл малгvй болоод удаж байгаа юм аа. Ээ дээ янзын хад чулуутай газар даа. Хvн
ороод нуугдчихсан ч олдохгvй л байх. Манай нутагт хэдэн чонотой газар энэ л
байгаа юм. Говь тал руу хоолонд гарсныг амьтан намначихаад байдаг боловч энд
байгааг нь яаж ч ээрээд олддоггvй золиг гээд дуугаа хурааж, аягаа хар цайны
шавхруугаар зайлан цацаад хавтгай чулуун дээрээ хємрєв. Тэгээд тамхиа асаан,
тохмон дээрээ тэнгэр ширтэн хэвтлээ. Би євгєн рvv дєхєн сууж галдаа тэсэгний
хэдэн хожуул чулуудаад
-Яагаад Доригийн гэх болсон
юм бол гэж асуув.
-Тэр vv, тэр ч бас явдалтай.
Урьдаар ороо заснаа хєє...
Бид 2 галаа дахин сэргээж,
морьдынхоо холбоо, тушааг шалган vзээд аяны хєнжил гудсаа дэлгэв. Говийн ааглаг
ургамлын vнэрт ханасан бvлээн салхи хааяа нэг сэвхийн, холын одод дээрээс
тонгойн ширтэх мэт жирвэлзэнэ. Морьд маань байн байн аяархан тургина. Чоно
улихаа больжээ. Хєнжилдєє орсон хойноо
-Чоно улихаа больчихвоо гэвэл
євгєн
-Тэгэлгvй яахав. Хээрийн
амьтан чинь цагтай, тоотой дуугарна шvv дээ гэлээ.
Зэмбээ гуай тохой дээрээ
єндийн урт гаансаараа тvvдэг рvv зvтгэн байж тамхиа асаагаад цааш харсан
хэвээрээ шунаглан сорох ажээ.
Би сумтай буугаа толгой
тушаагаа тавиад "Євгєн даанч хойд аараг руу дєхєж хонохоос дургvйцэн
заавал энд буусан юм. Чононоос айсан байж шvv" гэж дотроо бодож хэвтэв.
Оройтсон саран хєєрєв. Тvvдгийн гал ч бєхлєє. Эргэн тойрны юмс сарны сэрvvн
цагаан туяан дунд умбаж, тэнгэр єндєрсєн цаашлах шиг болов. Хєдєє нутгийн
намрын цагаан шєнийн жавхлан нойр хулжаалаа.
-Зэмбээ гуай
-Єєв!
-Та єнєєхєє ярьж єгєєч?
-Чамд сонин байх болов уу даа
-Сонин байлгvй яахав. Тэртээ
тэргvй нойр хvрэхгvй байна шvv дээ.
-Минийх ч ялгаа алга гээд
хэсэг чимээгvй болсноо...
-Тавиад жилийн ємнє юм даа.
Манай энэ Мухар худгийн хоолойд Чойвоогийнх гэж нэг айл байлаа. Миний мэдэхийн
мал малын захтай том хар гэртэй, vргэлж ганц гэрээр байдаг тийм айл байсан юм.
Чойвоо гэдэг vг дуу цєєтэй, уруу нvдтэй, янхигар хар євгєн байх. Хvний нvvр
харна гэж бараг байхгvй. Айлд орж ирвэл галын зуух руу харж, тамхи татан сууж
байгаад хvн юм асуувал л хэдэн vг солиод гарна. Эмгэн нь гэвэл бас л дуу
цєєтэй. Yргэлх эрхи эргvvлж, ам нь ємєр ємєр хийж байна. Тэднийх чухам
"дуугvй дvмбэд" гэдэг vг санаанд ором чимээ авиагvй айл байлаа. Дотор
нь чанга дуугарвал гэр нь хийсчих юм шиг санагддагсан. "Ганц хvv нь хил
хайчийн харуулын албанд татагдаад явснаас хойш л энэ хоёр ийм зожиг дуугvй
болсон улс даа" гэж хєгщvvл ярилцана.
Хvv нь явснаас хойш олон жил
єнгєрчээ... Хэл сураг ч гараагvй юм байх. Нэг хавар эмгэн нь єєд боллоо. Тэр
хєгшин амьсгаа хураахынхаа ємнєхєн "Миний хvv, Дориг минь" гэж л ганц
дуугарчээ. Тэгэхэд тvмэн vрчлээ болсон хиртэй хацар дээгvvр нь нулимс урсч
байсан гэдэг юм.
-Ганц vртэйгээ уулзах хувьгvй
амьтад байж дээ. Хєєрхий Дориг єнгєрсєн байх. Амьд явдаг бол эрхбиш хэл сураг дуулмаар
юм.
-Хэцvv ч хорвоо юм даа гэж
настайчууд шогшролдоно. Гэтэл тэр зун Дориг хvv нь гэв гэнэтхэн хоёр морин ачаа
хєтєлсєєр хvрч ирлээ. Гэгээ таттал яралзсан том цагаан шvдтэй, єтгєн хар хємсєг
нь зовхийг нь дарснаас болсон мэт жийхгар хар нvдтэй, хулмайлсан хоёр чих нь ар
тийшээ наалдсан юм шиг, хар хvрэн нvvртэй хvдэр зузаан эр байлаа. Гуч гаран
насны тэр эр гэртээ ирж хоёр гурав хоноод нутгийн айл ах дvvсээр бууж мордох
болов. Хvvгийнхээ барааг харж чадаагvй хєєрхий эхийг нь бодоод хєгшид євгєд єєрсдєє
буруутай юм шиг ємнє нь дальдчин сандарч байхад Дориг хэзээ ч ээжтэй байгаагvй
юм шиг жийхгар нvдээрээ инээмсэглэн, цатгалан царайлж явдаг байлаа. Єєрийг нь
амьсгалынхаа эцсийг хvртэл хvлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгvй. Харин тэр
хамгийн тvрvvнд хошуу ноён, захирагч нарт бараалхан алтан ембvv, урт цагаан
гаанс, галзуу хар миглvv, хатдад нь хоргой торго барьж, хонон єнжин найр цэнгэл
хийж, талыг олсон байна.
Тэр харуулын албыг 6 жил
хаасан боловч юм vзэж, нvд тайлах гэж харийн нутагт олон жил суусан гэж ярина.
Гэтэл муу юм модон улаатай гэгчээр тvvнйиг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь
"Дориг харуулын албанаас халагдаад хил дамнасан дээрэмчидтэй нийлж, єчнєєн
жил тэнэхдээ гэм зэмгvй олон хvний аминд хvрч, нvгэлт олзоор цадаж явсан хvн
гэнээ" гэх бєлгєє. Юутай ч гэсэн тэр єрєвдєх сэтгэлгvй болсон хvн байлаа.
Нэг эрдэм нь гэвэл нутагтаа
ирэхдээ vvрч ирсэн, элэнхий бєгст хурдан буугаараа саахалтын дотор гvйж яваа
туулай алдалгvй унагадаг байсан. Анд гарвал заавал эхлээд янзага алж шарж иднэ.
Юунд ингэнэв гэхэд "Мах нь амттай, зажлахад зєєлєн, шингvvр сайтай"
гэнэ. "Нvгэл хилэнц биш vv" гэвэл "Хилэнцээс айвал хэлээ
тат" гэнэ. Нэг зээр алах хэрэг гарвал гурав дєрвийг буудаад аль тарганыг
нь шилж авна. Гэрийн сvvдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр
хєлєєс нь шvvрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхич байхыг нь манай нэг
найз vзсэн тухайгаа ярьсан нь санаанаас гардаггvй юм. "Хєєрхий тэр ишиг
ганц ч чимээ гаргалгvй хамраас нь цус сад тавиад єнгєрсєн шvv" гэхэд л
тvvний хоолой нь зангирсан байсан шvv.
Дориг байсхийгээд л хєтєлгєє
морьтой алга болж, нутаг хошууныхан бараг мартаж байтал гэв гэнэтхэн хєтєл
хєсєгтэй хvрч ирдэг байлаа. Морин дэл дээр хєндєлдєж, найр наадмын газар бvрийг
хэснэ. Согтоод ирэхээрээ аль тааралдсан хvнд гарын тэнхээ, ташуурын амт vзvvлэх
болов. Тvvний єєдєєс vг хэлэх зvрхтэн байхгvй боллоо. Хєєрхий Чойвоо гуай
удалгvй хvvгийнхээ номхон зарц болсон сон.
Хоол ундыг нь бэлтгэж, морийг
нь хvртэл ойртуулж явна. Дуугvй дээрээ дуугvй болж, зун цагт гэрийнхээ сvдэрт
ганцаар сууж цагийг барна. Нэг єглєє чєдєрт тогтдоггvй мориных нь хойноос нар
битvvгээр явсан євгєн бага vд болсон хойно хатаж vхэхээ шахаж ирээд хvйтэн юм
залгилж чадалгvй морийг нь эмээллэжээ. Дориг уур цухлаа багтаан ядаж байж
цулбуураа авуут vг дуугvй хєєрхий євгєний нvvрэн дундуур гурамсан чєдрєєр
ороолгож орхиод мордон давхижээ. Чойвоо гуай хэрзгэр гараараа нvvрээ даран
уяаны дэргэд удтал суухад гарынх нь салаа болгоноор нулимс гарч байсан гэдэг
юм. Доригийн тэнзэн ташуураар тархиа цоолдуулж муна шиг гараар нь нvдээ
таглуулж, шvдээ vйрvvлсэн хэдэн эрчvvд хошуу захирагчид зарга мэдvvлсэн боловч
-Тэр чинь монгол улсынхаа
тєлєє зvтгэдэгээ зvтгэсэн хvн. Та нар шиг муусайн нойтон эсгийг гєвєх эрхтэй эр
шvv. Гарынх нь амтыг vзсэн бол харин сайн. Хилэнц чинь нимгэрнэ. Хонго хацар
хоёр чинь загатнаагvй бол дуугvй байцгаа гэж олон удаагийн хахуульд цадсан
эрхэм захирагч заналтай айлджээ. Ийнхvv Доригийн дархан эрх тунхаглагдаж, энэ
хавийн хєгшин залуу, эр эм олон амьтны зvрхийг чичрvvлэх боллоо. Нутаг усны
залуу бvсгvйчvvдийг тэр хувийн хогшил мэт сvр хvчээр эзэрхэн, залуу харчуудыг
vрээ хаздаг догшин азарганы араншингаар vзэн ядна. Хэн хvнгvй єєрєєс нь далд
бол нэрийг нь мартсан мэт "хулман чоно" гэцгээх болсон юм.
Дориг намрын сэрvv ормогц
хэдэн морь уяж шивхрvvлж аваад хаашаа ч юм алга болдгоороо болсон хойгуур
Чойвоо хєгшний бие муудлаа. Сvvлчийн шєнє нь vеийнх нь хоёр євгєн сахиж
хоножээ. Хєєрхий євгєн хамгийн олон vгээ тэр шєнє хэлжээ.
-За би ч тамдаа очих боллоо.
Хэзээ хийсэн нvгэл юм бол? Хvнээс vр тєрдєг байхад надаас эрлэгийн элч
тєржээ... Нутаг усандаа ийм нvгэлтэн єсгєсєн надад там л хаалгаа нээх биз. Муу
хєгшин минь азтай хvн байж. Ийм vртэй байснаа vзсэнгvй. Yvнийг элийртлээ санан
мєрєєдєж суусан олон жил, асгаруулсан их нулимс, уншсан маань, эх хvний далай
сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа болов уу гэж бодох юм. Одоо аян
жингийн цаг. Цаадах чинь дээрэм тонуулаа хийж яваа. Эртэд шєнє єєр шиг нь хоёр
сvрхий амьтан ирээд явсан. Тэдний амнаас гарсан vг болгон нь хvртэл нvгэл.
Нутаг усны ах дvv нар минь намайг єршєєгєєрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж
vзээрэй гэж ярьжээ. Тэгээд vрчлээ, хир даг болсон нvvр дээгvvр нь урссан нулимс
хатаагvй байхад айхавтар шаналан яраглаад амьсгаагаа хураасан гэдэг юм.
Тэр хаврын эхээр Дориг эргэж
ирэв. Эцгийнхээ нас барсныг дуулаад
-Одоо яая гэхэв. Ганц хvн айл
болдоггvй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш гэж хэлжээ. Энэ vгийг сонссон
нутгийн хvvхнvvдийн зvрх амаараа гарчих шахаж байсан нь мэдээж. Тvvний харгис
харцан дор тогоог нь угаах гаслант хувь хєєрхий Дагиймаад оногдов.
Дагиймаа тэгэхэд арван
долоохон настай, vргэсэн ботгоных шиг хар нvдтэй, лавай цагаан шvд яралзуулсан
охин байлаа. Ёстой л манай энэ тоост говийн ганц цэцэг байсан юмсан. Эх нь
тvvнийг гэртээ гарган орхиод алсын нэгэн хvн даган одож, Дагиймаа эмээ євєє
хоёрынхоо энхрийлэл хайранд єсч, тэднийхээ улаан гол нь болсон билээ. Хичнээн
уйлж орилж, мєргєж гуйгаад ч гашуун заяанаасаа мултарч чадсангvй. Хошуу нутгийн
эрхтэн дархтан, баячууд цугласан найр удсангvй тарлаа. Хуримын бэр нь vс гэзгээ
vгтээн, нvvр амаа урж уйлан чарласаар, сvvлдээ муужран унажээ. Дориг ч ийм
найрыг удаахыг хvсээгvй байлгvй. Дагиймаа нутаг усныхаа Мєнх гэдэг хvvд хайртай
байсан гэцгээнэ. Гайт хуримын дараахан Мєнх ганц морио унан алга болжээ.
"Хvрээ орохоор явсан" гэх боловч тодорхой мэдэх хvн байсангvй.
Юндэн євгєнийх дуртай ч
дургvй ч хvргэнтэйгээ айлсч, морийг нь ойртуулж, малыг нь дагах болсон юм.
Дагиймаа vерхдэг бvсгvйдээ
-Амиа хорломоор байна. Даанч
энэ хоёр хєгшнийг яалтай билээ гэж ярьсан гэдэг.
Нэгэн єдєр Дориг манай хотод
ирж "за Зэмбээ чи маргааш vvрээр Доржтой хоёул манайд очоорой. Чоно
хєєнє" гэлээ. Єглєє нь очтол
-Та хоёрын адсаганууд чоно
байтугай хонь ч гvйцэхгvй биз гээд уяж хоносон хоёр сайн морь бидэнд єглєє.
Тэгээд надад
-Чи овоо уургач гэдэг байхаа,
уургаа ав гэж байна. Тvvний нvд нэн хорсолтой гялалзан, сэтгэл хєєрч байгаа
янзтай. Бид мордон доод хєндий рvv галигуулав.
-Єчигдєр шєнє аргамжиж
хоносон ганц сайн морийг минь идчихсэн байхгvй юу. Тийм хvлэг энэ хошуу
байтугай халхад байхгvй. Яагаав миний бидэрт буурал гэв. Бид хоёр
-Хайран морь хэмээн зэрэг дуу
алдав.
Бидэрт буурал vнэхээр сайн
хvлэг байсан. Хvзvv сунган бємбєлзєхєд нь дєрвєн хєлний нь гишгэгдэл нvдэнд
харагдахгvй болтол яралзаж, дагасан морьд байдгаараа сарвайвч тоосон дунд нь
vлддэгсэн.
-Тэр сайхан амьтныг та юунд
аргамжсан юм бэ?
-Чєдєрт тогтдоггvй шидэл
байсан юм. Єглєє эрт юманд явах гээд... гэснээ
-Гайгvй ээ, муу гурианvvд гэж
занаад
-Чоно одоо л гурван
Шээзгийтийн хаднаас гєрєєнд гарч байгаа гэлээ.
Бид яг одоо хэвтэж байгаагаас
хойхнуур гарч, энvvхэн баруунтай байх Хавчаар гэдэг газар руу явав. Yе vе
тачирхан дэрс, загийн тєрєл бvхий бяцхан хоолой л доо. Зээр гєрєєс, туулай
элбэгтэй газар. Хавчаарын хоолой руу ороод жаахан явж байтал, Дориг морьныхоо
амыг татан
-Тэр... гэж дєрєєн дээрээ
єндєсхийв.
-Харав уу бэлтрэг дагуулж
явна. Yнэхээр гурван бэлтрэг дагуулсан чоно сухай ургасан хэдэн элсэн товцог
руу оров. Явдал орсон бэлтрэгэндээ ан хийхийг зааж, гvйдэлд сургахаар дагуулж
гарсан байж таарлаа.
-За бэлтрэгийг нь би янзална.
Чи эхийг нь уургалаарай. Алчихаж болохгvй гэж Дориг зарлигдаад ухасхийв. Бид
хоёр гайхсан боловч даган давхилаа. Ойртон ирэхэд єнєєх чоно довцог дотроос
ганцаараа гаран сунав. Бэлтрэгнvvдээ нуусан хэрэг биз. Морины давхил дунд
-За та хоёр хэсэг хєєгєєд
нааш нь эргvvл, намайг очтол эцээж бай. Зэмбээ чи эцсэн хойно нь уургал гэж
хашгирав.
Дорж бид хоёр саахал хєєгєєд,
морины аагаар алсуур тойрч эргvvлэн элдлээ. Тэр чоно эргэн эргэн харсаар сунавч
сульдаж эхлэх янзтай. Ойр хавь бартаатай газаргvйн гадна бидний сайн морины
явдал ааглаж байлаа. Нэг харвал Дориг нэлээд баруунтайгаар даялан явснаа нааш
чиглэн тоосруулав. Дєхєж ирээд
-Одоо уургал... гуд татаж
унагаад нааш нь чирч давхиарай гэж хашгирах нь морин туурайн пижигнээд дунд
арайхийн сонсогдов.
Би жолоо султгаж, дєрєєн
дээрээ єндийлєє. Надад vнэхээр сайн морь єгчээ. Явдал нь хєнгєрєх мэт болж,
хэдхэн яралзаад єнєєх араатанд уургаа хаяж болохоор ойртон очлоо. Би уургалуут
хуйваа эргэж аваад, чоноо огцом татан унангуут эргэн чирч давхив. Дориг надтай
зэрэгцэн ирээд
-Одоо зогс гэнгvvт нэгэн
шуудайтай юмыг газарт шидэн бууж харайж, цулбуураа Доржид хаяж єгєєд боогдон
муужирсан чонын амыг зууртал боож, хvзvvг нь хуйвнаас салгаад дєрвєн хєлийг нь
хvлэв. Энэ бvх явдал бараг л амьсгаа гурав авах хооронд болсон юм. Тэгээд
- За морьдоо бєхєлчихєєд тэр
ууттайг аваад ир гэлээ. Тэр шуудай дотор нэг бэлтрэг гийнаж байв шvv. Дориг
-Яараад хоёрыг нь олсонгvй.
Наад муу тэнэг гударга чинь сухайн доор хаячихсан байхгvй юу. Муу хар гударга
зулзагануудаа тарааж нуугаа л даа. гээд хєлсєє шувтран арчаад тухлан суув.
Бэлтрэгнийхээ дууг сонсоод ч тэр vv бахардаж муужирсан чоно ухаан орсон
бололтой татганан, хамраараа гийнаж байв. Дорж бид хоёр аль ч учраа олохгvй юу
болохыг ч мэдэлгvй зогсож байлаа. Дориг тамхиа татаж гvйцээд босох зуур гаансаа
тvрий рvvгээ гударч
-Та хоёр хєлийг нь сайн
татаад єгєєрэй. Амьдаар нь хуулна даа чамайг... гэв. Тэгээд єнєєх бэлтрэгийг
уутнаас гарган хvзvvгээр нь хуйваар оосорлон бутнаас уяад хvлэгтэй эхийг нь
чирч аваачив.
-За та хоёр хойд хєлийг нь
тэлээд сайн татаж бай гэж тушаагаад эрээн иштэй хурц нарийхан хутгаа сугаллаа.
Хvзvvн дээр нь гишгэж байгаад ярж эхлэхэд хєєрхий чоно гийнан, хамаг булчин
шєрмєс нь хєвчрєн, бид хоёр нэг нэг хєлийг арай л алдчихалгvй тогтоож байлаа.
Нvд халтираад харж чадсангvй. Эхийгээ гийнахад бэлтрэг нь бас хааяа гийнав.
Дориг чонын арьсыг гуд гуд татан хуулж байхдаа
-Муу хар гудрага. Ингээд
цусал, сайхан байна уу? Єшєє гэж энэ... хэмээн шvд зуун хоолой нь чахран
єгvvлнэ. Бєгсєн биеийг нь хуулуут тvрvvлэг нь харуулан толгой дээр нь гишгээд
бид хоёрт
-Сайн тат гэж тушаангуут
арьсыг нь толгойд нь хvртэл ширхийтэл хуу татав.
Хуулагдсан арьсыг чихнийх нь
угаар тас огтлон аваад хєєрхий нvцгэн амьтныг сул тавьлаа. Хvний гараас
ангижирсандаа итгэхгvй байгаа мэт салгалан боссон тэр амьтан Доригийн хормой
доогуур гvйж оров. Нvцгэн хєрс нь даарч, амьтан л болсон хойно нємєр эрсэн
хэрэг биз.
Омголон морьд vргэн цовхчиж,
Дориг чонын нvцгэн гэдэс рvv нь пид хийтэл єшиглєв. Чоно тээр хойно vсрэн
унаснаа гийнан босож, салгалан гэлдэрсээр бэлтрэгнийхээ дэргэд очоод єргєст бут
руу шурган унав. Бэлтрэг бас гийнан vхэж байгаа эхийнхээ ам хамрыг долоож
байна. Нvд халтирам байв. Yvнийг би одоо болтол мартдаггvй юм. Олон шєнє хар
дарж зvvдэлсэн шvv. Євгєн ингэж яриад бєгшvvлэн ханиалгасаар босож тамхиа
нэрэв.
-Та ханиалгаж байж тамхи
татахаар улам дордох юм биш vv?
-Yгvй хvv минь, харин
дарагддаг юм. Євгєн танхиа шунаглан сорно. Миний дэрний дэргэд гал нь улалзана.
Хамрых нь нvхээр яарсан мэт зам татуулан гарч ирсэн утаа чєлєєт агаарт гараад
тайвширсан юм шиг тvvний толгой дээгvvр аажуухан манарна.
Саран дээрээ хєєрчээ. Тvvний
сvv цагаан туяанд оддын гэгээ бvдгэрэн харин газар дэлхийн байдал улам тодорсон
байна. Доригийн толгод бараалан харагдана. Миний сэтгэл нэг л хачин болжээ.
Зовиуртай ч юм шиг, цухалдсан ч юм шиг. Зуны шєнийн сэрvvн агаар уушгиа тэлтэл
гvнзгий амьсгалж аваад
-За тэгээд гэв. Євгєн гаансаа
чулуунд тогшиж дэрэн доороо хийгээд одод ширтэн удтал дуугvй хэвтэв. Тэгснээ
-Тэгээд яахав дээ, би буцлаа.
Дориг єнєєх бэлтрэгийг авч явав.
-Yvнийг тэжээнэ. Анд сургана,
чоныг чоноор нь бариулна даа гэв. Тэгээд ч тэжээсэн юм. Тэр жил одоо бодвол
хорин дєрєв таван он юм болов уу. Хуучин хошууд тамгыг халж, хошуу захиргаа
гэдэг ардын засаг тогтлоо. Нэгэн удаа Доригтой хэрэлдэн "Муу чоно чиний
танхайрах хоногийн тоо гvйцэж байгаа шvv" гэж нулимж орхиод тархиа хага
ташуурдуулж явсан Дэмбэрэл гэгч энгийн ардхошуу дарга боллоо. Манай энэ захын
аглаг говь нутагт хувьсгал хожуухан ирсэн боловч олныг амархан дагуулсан юм
шvv. Баяд дээдсийн эрх мэдэл хумигдаж, бид мэтийн ядуусын цээж тэнийж, толгой
єндийсєн билээ. Доригийн ааг омог ч ил бадарч байхаа болив. Тэгэхдээ л орон
гэртээ хэмжээгvй эрхт хаан хэвээрээ байсан хэрэг. Чоно ч гэсэн бас єсч байлаа.
Yvрийн гэгээ, vдшийн бvрийгээр бєгсєє оцойлгон хамраа шантайлгаж байгаад
уянгалуулан улина. Тэгэхдээ энэ гунигт дуудлагаа зvг бvрт хvргэх гэсэн юм шиг
нар баруун эргэн дєрвєнтєєvльдаг байв. Дориг тvvгээр туулай, зээр бариулж
сургав. Энэ нь тvvний дуртай зугаа болдог байж. Тэгж явахдаа авгайгаа алсаас
дурандан vргэлж хардан сэжиглэнэ.
Дагиймаа орчин тойрны
хувьсгал єєрчлєлтийг ухааран сэтгэж, Доригийг vзэн ядах сэтгэлийн хорслоо нууж
чадахгvй болж байлаа. Яг тэр vеэр ч Мєнх хvv нийслэл Хvрээнээс эргэж ирсэн
бєгєєд одоо хошуу захиргаанд алба хааж байгаа дуулдан Доригийн уур цухал улам
их хvрэх болжээ. Нэг орой хонины бэлчээрт хэнтэй уулзав гэж Доригийн эрvv шvvлт
эхэлжээ. Тэгэхэд нь Дагиймаа
-Хэнтэй ч уулзсан яадаг юм.
Би чинь эрхээ олсон ард шvv гэчихжээ. Дориг уур шарандаа багтрах шахаж, болжмор
шvvрч байгаа бvргэд шиг барин авч євдєглєн дараа нь аманд нь алчуур чихэж,
хамаг хувцсыг нь хvv татан нvцгэлээд балбаж гарчээ. Тэрээр уурандаа бахардан
"ээх... х... vх... х" хэмээн амьсгаадаж
-Чиний эрх чинь энэ... май,
яа...сан...эрхтэй гичий вэ хэмээн єшигчиж vснээс нь татан балбав. Нэгэнтээ
ухаан алдсан хойно нь чирэн гаргаж гэрийнхээ бvснээс хvлж орхиод тэр чигээр нь
хонуулсан байжээ. Орилж хашгирч чадаагvй болохоор нь эцэг эх хоёр нь
мэдсэнгvй... Зуны сvvл сарын шєнє байсан боловч зодуурт бэртэж шархалсан бvсгvй
даарч чичирч байлаа. Єглєєгvvр Дориг тvvнийг гэртээ чирэн оруулж, хvлгийг нь
суллаад лав номхроо биз гэж бодон
-Одоо чи хэрээ мэдэв vv гэж
тавлахад
-Муу хулман чоно, намайг
vхсэн гэж бодов уу. Чамайг тvмний жигшилд шатахыг чинь vзэхийн тулд би амьд
явнаа гэж занажээ. Энэ бол єєрийн засаг тєртэй болсноо ухаарч, хvч чадалтайгаа
мэдэрсэн хvний vг байсныг Дориг ойлгосонгvй. Ойлгохыг ч хvсээгvй биз. Тэр намар
Дориг хойд хошуу орж єр авлага цуглуулаад иртэл хадмых нь алга байжээ. Дагиймаа
эцэг эхээ аваад оргон одсонд нэг их гайхаагvй боловч цєс нь хавиргаа дэлсэж
"гайгvй ээ чамайг" гэж занаад саахалтдаа давхин очив. "Тэд
уржигдар нvvнэ лээ. Хаана очихоо хэлээгvй шvv" гэж тэднийх нь хэлжээ.
Оройхон бэлчээрт гарсан хонио цуглуулан ирж нэг хонь алан гуриатаж vхэх шахсан
чонондоо гэдэс дотрыг нь єгч єєрєє бас цадаж авсан боловч тэр цагаас эхлэн
сэтгэл санаагаар унаж, єєрийн эрх дурын амьдрал нэгэнт дууссаныг мэдэн дуугаа
хураав.
Хожим дуулбал Дагиймаа эцэг
эхийгээ дагуулан хошуу захиргаанд очиж суурин бараадан суугаад, єєрєє шинэ
танхим (сургууль)-ын галч болсон дуулджээ.
Давхин очъё гэтэл ардын
засгаас айж дэмий л хумсаа алгандаа шигдтэл гараа атган, шvд зуун явах болсон
билээ. Одоо тvvний уураа гаргадаг юм нь єнєєх чоно болжээ. Yvрээр хангинатал
улихад нь цочин сэрэнгvvтээ хараал тавин нємгєн гарч бvдvvн тэнзэн ташуур барьж
очоод
-Муу гудрага, юугаа
дуудаав... хvн унтуулахгvй гэж vглэн пид пид хийтэл балбана. Чоно нь эзнээ
хараад єєрийн vйл лай ирж явааг мэдэн хавтгайгаараа унаж пид пид хийлгэн цохих
тоолонд нь гаслан гийнана. Босоогоороо зодуулбал ууц нуруугаа хугарна гэж айдаг
ч байсан байж мэдэх юм. Тэр намар Дориг гурван морь живхнvvлэн уяж эхэллээ.
Нутгийнхан
- За явах нь. Єнєєтєхдєє
гарах нь дээ гэцгээнэ. Дориг бог мал адуугаа хоёр айлд єгєєд
-Yхэж vрэгдвэл би нэхэхгvй.
Энэ зэргийн гарз намайг хотойлгохгvй, єсч vржвэл чамлахгvй, єєрийнхєє юм шиг
эдэлж хэрэглэж бай. Би алс газар явлаа. Энд тогтож суух арга алга. Эргэж ирвэл
тэр биз, алга болбол та нарынх болог гэж эгэл хvн шиг гунигт дуугаар ярьж хэдэн
аяга шимийн архи балгаж халаад "Чоноо ч суллаж тавина, хээрийн амьтан
хээртээ жаргалтай гэдэг дээ" гэжээ. Маргааш нь бага vдийн хэрд миний найз
Дорж хойд Шээзгийт дээр дурандаж суутал Дориг чоноо хєтєлсєєр Шээзгийтийн шанд
дээр ирэх нь харагджээ. Тэр морьноосоо буун чєдєрлєн тавиад чононыхоо хvзvvнээс
уяагаа тайлж авсан байна. Гэвч чоно нь явсангvй. Шанднаас хэд долоогоод оцойн
суув. Дориг зvлгэн дээр гэдэргээ харан хэвтэж байж. Дорж хэдэн адуугаа хайн єєр
зvг рvv дурандаж удаан суужээ. Тэгээд дахин дурандвал морь эзнээсээ нэлээд
холдсон байна гэнэ. Харин Дориг огт хєдлєхгvй бодвол унтаж байгаа бололтой.
Чоно эзэндээ ойртоод оцойн сууж байжээ. Доржийг харсаар байтал чоно дахин дєхєж
толгойных нь дэргэд суув гэнэ. Жаахан байснаа эзнийхээ дээрээс даран унах шиг
болжээ. Доригийн хоёр гар годосхийн єндийснєє чоноо тэврэх шиг болон дахин унав
гэнэ. Дорж эзнээ барьж байна гэж бодуут мориндоо мордон тэр зvг рvv давхижээ.
Ойртож ирэхэд нь морин тєвєргєєн сонссон чоно эргэн эргэн харж гулзайтал
сунасаар дунд Шээзгийтийн хад руу орж гэнэ. Дориг дээр давхин очоод Дорж аймаар
юм vзжээ. Тvvний хоолойг чоно тас хивж толгойг нь их биенээс нь бараг салгасан
байжээ. Бахим хоёр гарт нь чонын зэгэл саарал хэдэн vс атгаастай байсан гэдэг
юм.
Єєрийнхєє заяа жаргалыг єєрєє
vгvй хийсэн тэр хvнээс хээрийн саарал эхийнхээ болон єєрийн єшєєг ингэж авсан
юм гээд євгєн дуугvй болов. Тэнгэрийн дорно хаяа цайвартавч сар шингэж vvрийн
харанхуй болсон байлаа.
Зэмбээ гуай жигдхэн хурхирна.
Миний нойр хулжин, хоёр хєлт чоноос дєрвєн хєлт нь єшєє авсан тухай гунигт
гашуун дурдатгалыг бодон хэвтэв. Доригийн толгодын тэндээс чоно улих дуулдав.
Тvvний сулхан улилт хэдэнтээ сонсогдоод чимээгvй боллоо. "Дориг дахиад аян
замд гараагvй нь ч сайн болсон бус уу" гэж бодож байлаа. Тэгээд євгєнийг
сэрээхгvйг хичээн аяархан босч, vе мєчєє тэнийтэл суниав. Тэнгэрийн дорно
хаяанд зурвас гэгээ цайравч харанхуй байлаа.
No comments:
Post a Comment