Showing posts with label өгүүллэг. Show all posts
Showing posts with label өгүүллэг. Show all posts
Sunday, December 1, 2013
Хайрын тухай өгүүллэг
Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж
түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд “Залуу
минь би чамд дурлажээ” гэжээ. Залуу уурлан “Чи бол шувуу, би бол хүн.
Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?” гээд хөөгөөд явуулжээ.
Хараацай эргэж ирээд “Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн
найзууд болцгооё” гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ. Хараацай
дахин эргэж ирээд “Залуу минь гадаа хүйтэрч байна, чамтай найзууд
болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайг аваач
дээ” гэж гуйсаар байлаа. Гэвч залуу авах нь битгий хэл түүнийг хөөгөөд
бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун
болж цэцэг навч дэлгэрэхэд залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж
сурагласан боловч хэн ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн
ухаантан дээр очиж бүх учраа хэлжээ. Мэргэн ухаантан “Хараацай 6 сарын
настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг.
Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүн лугаа адил зарим хүмүүс амьдралд
ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисэж яваад хэзээ ч
эргэж дахиж олдохгүй”. Юмыг мэдэрч тунгааж бай чи амьдралдаа хэдэн хүний
үнэ цэнийг мэдрэлгүй явуулсан бэ? Чамд эргээд ирэх болов уу? Эсвэл тийм
хүн дахиж гарч ирэх болов уу? Энэ асуултанд хариулах гээд үзээрэй…
Лодойдамба''Гэрээсэл''
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч
билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам
мал хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг
сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл
болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт
амьдардаг байв.
Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд
дуртай байдаг. Ялангуяа хуучны юм, залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан
ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ.
Харин Ханд гуай бол тийм биш ажээ.
Пүрэвсүрэн''Өшөө''
Өшөө
Эргэн тойрон би харанхуй. Бид
хоёрын асаасан бяцхан тvvдгийн дєл vе vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн
хєєж хааш хаашаа арваад алхам хэртэй ухарснаа дєл намжихад єнєєх харанхуй
хэдхэн алхамд тулан ирэх бєлгєє. Тушиж
холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа тєдхєн харанхуйд
залгигдах мэт vзэгдэхгvй болно.
Євєн Зэмбээ хааяа нэг шаваг,
тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай
vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дєл
буурахад дахиад л vрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй
болох ажээ.
Friday, November 29, 2013
Лодойдамба''Cолонго''
Нэг.
Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв.
Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. Харин энэ шөнийн ганц сайн юм гэвэл үе үе цахилж байгаа цахилгаанд адуу минь байн байн тодорч байсан тул би тасарсан хэсгий нь дор нь нийлүүлж байв. Үүр шөнө хагацахын өмнөхөн бороо гэнэт орсонтойгоо адил гэнэт арилж удалгүй бүхнийг тагласан зузаан хар үүл тонилон тэнгэр цэлмээд өглөөний нар угаасан ертөнцийг мэндлэн уулын толгойд алтан малгай өмсгөхөд уулнууд малилзан инээж байгаа сайхан сэтгэлтэй тарган шар хүн шиг харагдаж байлаа. Би адуугаа гэрийн зүг алгуурхан туув. Нар зүүн талын оройгоос салж ядан байхад би адуугаа гэрийн гаднаа авчирсан бөгөөд Дорж гуайн гэрийн цаана хос хосоор нь хэрсэн бололтой үл таних дөрвөн морь идэж байгаа харагдав.

Subscribe to:
Posts (Atom)