Monday, December 2, 2013

Ээжийн тухай шүлэг

  • Миний ээж мөнгөн сарнайн дэлбээ
  • Миний ээж мөнх тэнгэрийн хатан
Элбэг их хайр ижий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн үрсдээ урт насалж хайрла
  • Бүүвэйн дууныхаа зөөлөн аялгуунд
  • Бүтэн нойртой хонож үзээгүй
  • Бүлээн сүүгээ амлуулж өсгөсөн
  • Бууралхан ээждээ би хайртай
Зүүний сүвэгчээр багтах он жилүүдийн уртад
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Шүүдэр шиг нэвчихэд минь ухаанаар чиглүүлж
Амьдралын замд бүдрэхээс аварсан
Ээж таньдаа би хайртай
Хүний энэхэн орчлонгийн бурхан шиг шүтээн
Хүн болсон наддаа буян ээлийн далай
Ээж минь ангир уургаа аяга аягаар шимүүлж
Аних нүдний нойрыг чимх чимхээр өгс өсгөсөн
Энгүй ээж таньдаа би хайртай
  • Өвдчих вий гэж сэтгэл нь энэлж
  • Өлсчих вий гэж санаа нь зовж
  • Даарчих вий гэж өмнөөс минь зовж
  • Даанч нялхаараа юм даа гэж өр нь өмөлзөнө
  • Ижийгээс минь илүү буянтан надад үгүй
  • Ээж ээ, таньдаа хайртай шүү
Энэрэлт хорвоог ээжтэйгээ зүйрлэе
Эрхэмсэг хатан гээд ээжийгээ би дээдлэе
Эгшигт дууг ээждээ би аялья
Энгүй гоё цэцэгсийг ээждээ би бэлэглэе
  • Зуун зуунд хүндлэгдсэн
  • Жаран жаранд хайрлагдах
  • Наран мэт гэрэлтсэн
  • Саран мэт цацарсан
  • Орчлонд ганцхан заяах
  • Онцгой сайхан эмэгтэйчүүд минь
  • Сайхан сэтгэлээрээ тэтгэх
  • Саруул ухаанаараа сургах
  • Нандин шүтээний эзэд
  • Нартад гэрэлтэх оч
  • Амьдралд ганцхан заяах
  • Ачит сайхан ээжүүд минь
  • Өнгийн цэцэг шиг дэлбээлэх
  • Өнгө алаг хорвоог туулан
  • Ирээдүй өөд тэмүүлсэн
  • Эх орны бахархал
  • Энхрий ялдам охидууд минь
Хүүг минь бүү сэрээгээрэй гэж бурханд залбирч
Хайрын мянган цацлаар үрээ нөмөрлөөд одсон
Хүний дээд ээж минь зүүдэнд минь ирээд одохдоо
Хэнзхэн багын үнэрт минь
Сэтгэлээ нялхруулаад буцав уу
Гүн нойрондоо үнэгчлэн үрээ харах ижий минь
Гүймэг цэнхэр талдаа нэгдсэн
Нялх бага насны минь
Зүггүйхэн инээд хөөрцөглөн дэрвэж баясахыг минь
Зүрх сэтгэлдээ үгүйлж жаргалтай насаа дурссан юм биш байгаа
Чимээгүйхэн сэтгэлдээ бүүвэй аялж
Аниргүйг орлон амар даа үр минь гэж хүсэхдээ
Хүүгээ сэрээд ээж ээ гэж дуудаад
Хүзүүгээр минь тэврээсэй гэж мөн ч их хүссэн дээ
Унтахынхаа өмнө таныг дэргэд байгааг хараад
Унтаад сэрэхэд ч дэргэд мөнх байх юм шиг
Гэнэн гэнэн санасаар насны хорвоог гэтэлгэх
Гэмшлийн аргамжаатай нас минь
Таныгаа л үгүйлж сууна
Харанхуй нь айдаст цоччих вий үр минь гэж
Хар халзан туулай болгон үдшээр домнох ээжийнхээ
Хайрын гэгээн наран дор нялхаараа өтөлсөн хүүгээ
Нялх үр минь гэж өхөөрдөх ээжийн минь хайр дундрахгүй ээ
  • Гэгээн хорвоогийн гэрэлт бүхнийг бидэнд өгөх
  • Ангир үрээ алтан дэлхийд төрүүлсэн ээж та минь
  • Санчигны тань үсэнд буурал суулаа ч
  • Сайхан ээж минь та наддаа залуугаараа
Оюуны элчээр гэрээ гэгээ хайрла
Одны тоогоор инээд хайрла
Цэцгийн баглаа шиг цэнгэл хайрла
Цээжний гүнээс жаргал хайрла
Ээж ээ та энэ хорвоогийн хамгийн сайхан цэцэг
  • Сүүн бурхан заяатай
  • Сүүдэр дарж гэгээ татуулах увидастай
  • Мэлмий цагаан саран сэтгэлтэй
  • Мэндийн орчлонд амьдрал бэлэглэсэн
Үр хүүхэл бидэндээ
Үнэтэй сургаалиа
Үргэлж сургаж яваарай
  • Алаг хорвоод төрүүлж
  • Амьдрал надад бэлэглэсэн
  • Амттай сүүгээрээ тэжээж
  • Алдрайхан биеийг минь өсгөсөн
  • Ээж таньдаа Мартын 8-ны мэнд хүргэе
  • Энэ хорвоод намайг төрүүлсэн
  • Ээждээ би хайртай
Аятай зэмлэсэн харцаар харах юм ижий минь та
Таныг зэмлэхэд би уурладаг байсан
Цаагуураа надад юу ойлгуулах гэснийг минь хожим би ухаарчээ
Зүрх сэтгэлийнхээ угаас тандаа хайртай гэж хэлмээр байна
  • Цээжиндээ хүн тээж цагаан сүүндээ амьдруулсан
  • Хорвоод хамгийн сайхан хонгорхон ээж минь
  • Хүний энэ орчлонгийн шүтээн
  • Хүн болсон наддаа буян ээлийн далай
Бурхан гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
Буянтан гэж байдаг бол ижийгээ л гэж хэлнэ
Ачтан гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
Аз жаргал гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
  • Орчлонгийн бүхий л юмсыг ойлгуулж таниулж өгсөн билээ та
  • Бага балчир насанд минь бүхнийг сургахын төлөө зүтгэж
  • Ариун нандин хайраа алдрайхан үрдээ зориулсан билээ та
  • Үртэй хүн жаргадаг гэдгээр
  • Үргэлж та минь инээмсэглэж яваарай
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн орчлонгийн наран над дээр л асгардаг юм шүү
Зүүд нойрыг тань хулжааж
Зүрх сэтгэлийг тань зовоож өслөө
Асран өсгөсөн таны хайр
Ахиад надад ирнэ гэж үү
Үлгэр мэт он жилүүдийг надтай хамт бүүвэйлж
Үрийн зулай үнэрлэж орчлонгийн жаргалыг амталж
Хан хорвоод нэрийг тань дуурсгах
Хазайх үед тань тэврэн авах
Үртэй хүн шүү ижий минь та

No comments:

Post a Comment